Tuesday, April 23, 2013

Хийх хүн аргаа олдог....

Бид өмнө нь " Хийх хүн аргаа олж, хийхгүй гэсэн нь шалтаг тоочдог" гэж хэн нэгнээс сонсож, бас хэн нэгэнд хэлж ч байсан байх. Аргаа хайж олон, хийдэг нэгэн байхын тулд эхлээд бид өөрийгөө таниж, дараа нь өөртөө юу хэрэгтэй байгааг тодруулж улмаар түүндээ хэрхэн хүрэх аргаа тодорхойлохоос эхэлцгээе. Бид албан сургалтаар олон зүйлийг таниж мэддэг болсон, мэдэж авсаар байгаа, мэдэхээр бас төлөвлөж байгаа. Энэ удаа багш нь та нартаа өөрийгөө илүү сайн таниж мэдэхэд бас цаг зарцуулахыг хүсч байна. Яг одоо энэ хормоос эхлэн "Би хэн бэ?" гэж өөрөөсөө асууж хариултаа тэмдэглэж эхэлнэ үү.   

19 comments:

Ts.Oyunchimeg said...

Миний зөвлөн ажилладаг 1-3 ангийнхан маань өөрсдийгөө хэрхэн мэддэг талаараа бичиж өгөөд байгаатай танилцсан учир түүнд үндэслэн дараах
чиглүүлэх асуулгыг танилцуулж байна.

Ts.Oyunchimeg said...

Миний зөвлөн ажилладаг 1-3 ангийнхан маань өөрсдийгөө хэрхэн мэддэг талаараа бичиж өгөөд байгаатай танилцсан учир түүнд үндэслэн дараах
чиглүүлэх асуулгыг танилцуулж байна.

Unknown said...

би хэн бэ? энэ асуултыг би өөрөөсөө хааяа асуудаг... гэхдээ заримдаа үүндээ эргэлзэж хариултаа олж үл чадна. ээж аавын охин, энгийн л нэгэн оюутан. үзэл бодолдоо үнэнч байж, өөрийнхөө хийж чадах зүйлээрээ бахархан өөрийгөө ирлэж, харин чадахгүй зүйлээ бусдаас суралцахыг хичээдэг.

Unknown said...

сурах арга барилын хувьд онолын түвшинд мэддэг ч гэсэн, практик дээр хэрэглэх чадвар сул юм болов уу. үг, дүрэм гэх мэт ярианд хэрэглэх бүхий л зүйлийг мэддэг хирнээ яг ярих гэхээр нэг л болж өгдөггүй. магадгүй энэ нь бидэнд ярих орчин байдаггүйтэй холбоотой байх.

Unknown said...

миний хувьд англи хэл сурах сонирхол их байдаг. англи хэлийг бараг 10 жил үзсэн боловч англиар ярьдаг болоогүй л байна. магадгүй энэ нь сурах арга барилаа олоогүй мөн өөрийн хичээл зүтгэл дутсаных байх.
бидэнд хэрэгтэй зөвлөгөө өгч байгаа багшдаа баярлалаа.

Unknown said...
This comment has been removed by the author.
Unknown said...
This comment has been removed by the author.
Unknown said...

Хийх хүн аргаа олж хийхгүй хүн шалтаг хайдаг гэдэг үнэхээр үнэн үг. "би хэн бэ" энэ асуултыг үнэхээр өөрөөсөө асууж байгаагүй юм байна.бидэнд тань шиг ингэж зөвлөгөө өгдөг ингэж хичээлээс гадуур ч болов заадаг багш үнэхээр хэрэгтэй. Бид нар санал хүсэлтээ сайн илэрхийлж, та тэр бүрт минь хариу өгч харилцан ажиллавал бидэнд маш их дэмтэй байх болно би энэ сайтыг дэмжиж байна.

Unknown said...

англи хэлийг богино хугацаанд ярьж сурмаар байна. олон жил англи хэл үзсэн ч ярьж чадахгүй болоод мэдэхгүй зүйл зөндөө байна.бас миний идэвх дутаж байгаа байх л даа. яг хялбар сурах аргыг нь заавал миний хувьд идэвхтэй дагаж хийх болно. энэ гэхдээ монгол хэлээр байвал зүгээр гэж бодогдож байна.

Unknown said...

Энэ орчлонд хүмүүн биеийг олж төрсөн нь юутай их аз вэ? гэж би өдөр бүр боддог. Тэрхүү тохиосон азыг хадгалаад байх биш өөрийн чадах чинээгээрээ асаж буй бамбар мэт дүрэлзүүлэх хэрэгтэй болов уу. Тиймээс би энэ бүхнийг хийж чадах уу? би гэж хэн бэ? гэдэг асуултуудад хариулахыг хичээдэг. Өөртэйгээ танилцаагүй хүн гаднаас л тэр бүгдийг хайгаад өөрийгөө голоод байх шиг санагддаг. Хүн бүхний хүссэн зүйл нь өөрийнх нь гарт байдаг гэдэгт итгэдэг. Тэр чангаас чанга атгасан зүйлээ тавихгүй учраас л харж чададгүй. Харин өөрийгөө олж атгасан гараа тавих юм бол өөрт харагдах нь лавтай. Жишээ нь: монгол залуучууд хэдхэн долларын (2,3) төлөө харийн орон руу цувж тэнд л зөвхөн мөнгө олох боломжтой мэт сэтгэгэдэг. Харин өөртөө монголдоо байгаа боломжийг хайдаггүй. Үнэхээр л монголд мөнгө олох боломжгүй байхад гадаадынхан яагаад энд ирээд баяжаад хамаг л өнгөтэй өөдтэй бүхний эзэн сууж жаргаад байгааг бодолцох л хэрэгтэй. Иймээс л хүн өөртэйгээ танилцаагүй, танилцахыг ч заахгүй байгаа энэ үед энэхүү сэдлийг төрүүлсэн багшдаа баярлалаа.

Unknown said...

ааа

Unknown said...

хүн бүр өөрөөөсөө би хэн бэ гэж асуух үе гардаг. энэ асуултанд хариулахын тулд би өмнө нь юу хийж чаддаг байсан, одоо юу хийж чаддаг цаашдаа юу хийх хүсэлтэй байгаа гэх зэрэг асуултуудад хариулах шаардлага гарна. минмий хувьд сүүлийн таван жил англи хэл суран гэсэн зорилго тавьсан боловч тодорхой үр дүнд хүрч чадсангүй нэг л мэдэхэд сургуулиа төгсөх цаг болчихож... би үнэхээр англи хэл сурч үе тэнгийнхэнтэйгээ хжөл нийлүүлж алхмаар байна.

Unknown said...

Би хэн бэ? үнэхээр гайхалтай асуулт байна.Өмнө нь өөрөөсөө би хэн бэ? гэж тэр болгон асуудаггүй ч Би юу хийж чадах юм бол? Би ямар чадвартай хүн бэ? гэж нэг л удаа асууж байсан юм байна.Урьд нь би ямар хүнд туслаж байлаа гээд за тэгээд нэг номноос дараах зүйлийг уншиж байснаа бичмээр санагдлаа.Ер нь хүн бүр өөрөө өөрийнхөө амьдралын зургийг л үүрд зурж байдаг гэнэ л дээ.Тэгээд 13-р зуунд амьдарч байсан нэгэн алдарт зураач хэлэхдээ: Хүн болгон зураач байдаг гэж хэлсэн байдаг. Зарим хүн энэ үгийг сонсоод үгүй би чинь эмч шүү дээ. Би зураг зурах ямарч авьяасгүй. Зөвхөн хүн л эмчилж чадна хэмээн дуу алдах байх. Гэтэл энэ нэгхэн өгүүлбэрт ямар гүн утга агуулагдаж байгааг эдгээр хүмүүс олж харж чадахгүй байна. Энэ нь ерөөсөө хүн өөрийнхөө амьдралыг сэтгэл дотроо зурж байдаг гэнэ. Та юу гэж бодно, тэр бодсон зүйл тань таны ирээдүйн амьдралыг зөгнөж байдаг. Хүн болгонд далд ухамсар гэж байдаг.Хүн би хэн бэ? гэдгээ олж хараагүйн улмаас өөрийн амьдралын замаас муруйдаг тэгээд өөрийгөө олж харж чадаагүйн улмаас амьдралын дэндүү амархан замыг сонгодог гэсэн байдаг. Энэ нь миний хувьд үнэхээр үнэн зүйл юм шиг санагддаг. Энэ зам нь бас 3 салаалсан байдаг байна. 1 дэх зам нь: урсгалаараа амьдрах 2 дахь зам нь: буруу замаар орох, 3 дахь зам нь үхэл. өнөөдөр хүмүүс ихэнхидээ урсгалаараа амьдрах замыг сонгож амьдарч байгаад хамгийн сүүлд үхэл гэдэг замыг сонгодог гэнэ.За тэгээд Би хэн бэ? гэдгээ олж харж чадсан , өөрийгөө удирддаг хүн л энэ нийгэмд хамгийн сайхан амьдрах болно гэнэ шүү. Та хичнээн зүйл өөрөө өөрөөсөө асууна, амьдрал уураг тархи тань төдий чинээ хариулт өгөх болно. Та өөрөө өөрийнхөө эзэн нь бол. Өөрөө өөрийнхөө хаан нь бол. Өөрөө өөрийгөө удирд. Бусад хүн таньд юу гэж хэлэх нь падгүй. Та бас нэр хүндтэй хүмүүстэй өөрийгөө харьцуул. Тэр хүмүүс өөрийгөө олж харсан хүмүүс. Тэр хүмүүстэй та өөрийгөө харьцуулсны дараа та өөрийгөө ямархуу бодолтой, ямар хүн гэдгээ ойлгох болноо.Зиа тэгээд бүгдэнд нь амжилт хүсье.

Unknown said...

Англи хэлийг олон жил үзэж байгаа ч нэг л сайн сурч чадаагүй англиар ярьж чадахгүй байгаа нь сурах арга барил болоод ярих орчин тааруухан болохоор магадгүй сайн сурч тэр бүр англиар ус цас шиг ярьж чадахгүй байгаан болов уу гэж боддог.Гэхдээ зарим хүмүүс англи хэлийг сураад байгаа нь магадгүй хичээл зүтгэлтэй холбоотой байх.Миний хувьд би өөрийгөө дайчлахгүй хичээхгүй үг тааруухан чээжилдэгээс болоод сурах болон ярих чадвар тааруухан гэж боддог.

Unknown said...

hi ho are you?

Unknown said...

What's new?

Unknown said...

hi all

Unknown said...

hi all

Unknown said...

what's new?